03 сарын 27, Даваа

Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувийн саналаар хүлээн авлаа

УИХ
12 өдрийн өмнө
Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувийн саналаар хүлээн авлаа

Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр /2023.03.15/ хуралдаж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авав.

Нөхөн сануулахад, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хоёр хоногийн дараа намрын чуулган хаахтай зэрэгцэн УИХ баталсан нь иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Тэгвэл УИХ-аар батлагдсан бусад хуулийн хамтаар дээрх хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн юм. Уг хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, батлагдах хүртэл процессын алдаа гаргасан гэж үзсэн байдаг. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хуулиудтай танилцсанаар шаардлагатай гэж үзвэл ажлын тав хоногт багтан хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Гэтэл дээрх хуулийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн хугацаа нь Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд заасан хугацаанд халдсан орон зайг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан билээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан дээрх хуульд бvхэлд нь хориг тавьсан бол эхлээд Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийг хэлэлцэхээр болсон.  Хууль зүйн байнгын хорооны санал дүнэлтийг үндэслэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр боллоо. Хэрвээ чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг хvлээж аваагүй тохиолдолд уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэх юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа