05 сарын 31, Лхагва

Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш хэлэлцэнэ

УИХ
2 сарын өмнө
Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш хэлэлцэнэ

УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэрээр уг хүсэлтдээ "УИХ-ын гишүүн Жамьян овогтой Менхбат миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг ундослон /10.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас емне дуусгавар болно/ дараах хувийн хүндэтгэх шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүний бурэн эрхаэсаэ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Настай ээжийн маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эруул мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно ххэмээн итгэж байна.

Хоёр. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машин гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсал болон олон нийтийн сулжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.

Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгуй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төерийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин, хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг маань дэмжиж, бурууг маань шүүмжлэн сургамжилж байсан Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүүу хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгехийг хүсье" гэсэн юм. 

Түүний энэхүү хүсэлтийг маргааш өглөө 09.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ж.Мөнхбат гишүүний суудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Бид Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож байгаа. Өөрөө ирж амжихгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Хэлэлцээд явахад хуульд харшлах зүйлгүй" гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй