05 сарын 31, Лхагва

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс дагасан мафийг ил тод болгох ёстой

Засгийн газар
2 сарын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс дагасан мафийг ил тод болгох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулав. 

Танилцуулгын дараа "Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ бол нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү манай улс халтирч орсон байна.

Цаашид нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Та бүхэн эдийн засгийн өсөлт, төсвийн давж байгаа биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо бас амар биш байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Нүүрсийг биржээр зарах тухайд хүндрэл гарч байна.

Ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэдэг хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярих нь туйлын хүнд. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчилье л гэж байгаа юм. МАН, АН хэн байх нь хамаагүй. Ийм асуудлууд болсон. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан. Энэ явагдаж буй үзэл санааг дэмжиж байна, би өөрөө ажлаа өгөөд шалгуулна гэдэг зүйлийг хэлсэн.

Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд хэрвээ ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг миний хувьд хэлж байсан. Бүлгийн хурал дээр ч мөн адил хэлсэн юм. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм.

Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёртой холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Тулгамдсан асуудлаа шийдээд явъя" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. 

1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй