04 сарын 26, Баасан

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд 50 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байна

Засгийн газар
11 сарын өмнө
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд 50 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр  боллоо. 

Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар оролцов. 

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар"Төмөр замын царигийн асуудал бол Монгол Улсын өрсөлдөх чадварын асуудал юм. Бид нарийн цариг гэж нэрлээд байгаа ч тэр нь олон улсын цариг. Олон улсын царигаас гаргаж байгаа нүүрсний өртөг хямдхан байна гэсэн үг. Нүүрсний үнэ унахад гаргаж байгаа өртөг нь хямдхан байна гэдэг л зах зээл дээр давуу эрх олгоно. Тэгэхээр анх удаагаа нарийн царигийг холбож байгаа нь Монгол Улсын эдийн засагт маш том чухал үүрэг, эхлэл гэж үзэж байна. Дээр нь нүүрсийг хамгийн хямдхан өртгөөр гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа бүтээн байгуулалт юм. Өрсөлдөх чадвартай нүүрс гаргана гэдэг нь экспорт цаашид тогтвортой байх шинж тэмдэг. Экспорт сайн байна гэдэг нь валютын нөөц сайн байна. Валютын нөөц сайн байна гэдэг нь Монгол төгрөгийн худалдан авах чадвар сайн байна л гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн эхлүүлж байгаа төмөр замын бүтээн байгуулалт ирэх намар ашиглалтад орно. Ингэх аваас Монгол Улс ирэх жил 50 сая тонн хилээр гаргах бүх тооцоогоо хийчихсэн, төлөвлөж байна. Зөвхөн энэ төмөр замыг ашиглалтад оруулснаар 10 сая тонн нүүрс гаргах, нэмэгдэж байгаа юм. Засгийн газрын хувьд үүнд өндөр ач холбогдол өгч байна" гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ