04 сарын 27, Бямба

Н.Энхболд: Баасан гараг байсан ч залуучууд сонгуульд идэвхтэй оролцоно

Сонгууль
1 сарын өмнө
Н.Энхболд: Баасан гараг байсан ч залуучууд сонгуульд идэвхтэй оролцоно

УИХ-ын хаврын чуулгын өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Орон нутгийн сонгуулийн санал авах өдрөө энэ удаагийнх дээр Лхагва гарагт зохион байгуулж болох уу. Намар нүүдэл суудлын үеэр сонгуулийн ирц маш багасдаг. Дахиад Баасан гарагт хийвэл залуучууд оролцохгүй гэсэн асуудал байгаа" гэв. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан орон нутгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Бүх шатанд хэлэлцэгдээд хамгийн сүүлд алх цохих асуудал үлдсэн байсан.

Гэвч ирц хүрээгүй учраас хууль батлагдаагүй. Энэ хуульд зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байсан.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 11-ний Баасан гарагт зохион байгуулахаар байнгын хорооноос санал болгосон. Өмнөх орон нутгийн сонгууль нь мөн адил Баасан гарагт болж байсан. 

Тав дахь өдөр болохоор залуучууд сонгуульд оролцохгүй юм шиг дахин дахин яриад байна. Энэ зүйлд уриалаад ч байгаа юм шиг. Үүний оронд иргэд төрийн сонгуульд идэвхтэй оролцох ёстой гэж ярих хэрэгтэй. 

Тав дахь өдөр байсан ч залуучууд сонгуульд орох болов уу гэж бодож байгаа. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох байх" хэмээн хариулав. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ