04 сарын 27, Бямба

О.Цогтгэрэл: Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, амлалт нэхнэ

Нам
1 сарын өмнө
О.Цогтгэрэл: Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, амлалт нэхнэ

УИХ-ын АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

- АН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн цэцийн тухай шинэчилсэн найруулга, эрх баригчдын өнгөрсөн 4-8 жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал ба түүнтэй холбоотой ЗГ-аас авч буй арга хэмжээ.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг АН-ын бүлэг саналаа нэгтгэж, дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь Үндсэн хуулийн манаач болсон энэхүү байгууллагатай холбоотой эгзэгтэй зүйл заалт орж ирсэн байна. Тодруулбал цэцийн гишүүнд насан туршид нь хариуцлага тооцохгүй буюу дархлагдсан эрх олгох нь зүйтэй биш гэж үзсэн тул энэ хаврын чуулганаар хэлэлцэхээс татгалзаж байна.  

Хоёрдугаарт, сүүлийн 4-8 жилд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэв. Тодорхой тоо баримт хэлэхэд, ХАА салбарт 10 сая бог, 4 сая бодын арьс хийх үйлдвэр барина гэсэн нь сураггүй байна. 2021 онд ашиглалтад орно гэсэн Газрын тосны үйлдвэр, сарын 1 хувийн хүүтэй зээл гэх мэт маш олон амлалт нэхэж хэлэлцэнэ.

2016-2024 онд Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Гурван хүний нэг нь ядуу хэвээрээ. Дэлхийн банкнаас Монгол Улсын гурван хүн тутмын нэг ядуу гэдэг судалгааг гаргасан.  Монгол Улс авлигын индексээр сүүлийн 8 жилийн хугацаанд 50 байр ухарлаа. Товчхондоо олон улсын хараат бус, хөндлөнгийн мэргэжлийн байгууллага Монгол Улсын нөхцөл байдлыг ийнхүү дүгнэжээ. Гэх мэтчилэн бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар амлалт нэхэж, анхааруулан ажиллах болно.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ