03 сарын 19, Мягмар

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор банкуудад 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Банк санхүү
2 жилийн өмнө

Монголбанк 2021 оны 3 дугаар улирлын ээлжит репо арилжааг зохион байгуулсан байна. Төв банкнаас 2-р улирлын үлдэгдэл дээр 3 дугаар улиралын санхүүжилтийг нэмж нийт 325.0 тэрбум төгрөгийн репо арилжааг зарлав.

Өнөөдрийн байдлаар урт хугацаат репо арилжаагаар бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийн хүрээнд 3 банкнаас 140.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэнийг биелүүлсэн байна.

Уг санхүүжилтээр арилжааны банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид,  үйлчилгээ эрхлэгчид, боловсруулах үйлдвэр, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдэд хөнгөлөлттэй зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой.

Ямар салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээд хамрагдаж болох вэ?

  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг эрхэлж буй 200хүртэл ажилтантай, 5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжтой;  
  • Уул уурхайн бус экспортын чиглэлтэй аж ахуй нэгж: Гадаад улс руу Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах; эсвэл Үйлчилгээ үзүүлэн валют дотоодод оруулдаг аж ахуй нэгж репо хөтөлбөрт хамрагдах боломжтой;
  • Боловсруулах үйлдвэрлэл, Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ; Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа; Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа; Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа; Урлаг, үзвэр, тоглоом, наадам зэрэг салбарт хамаарах аж ахуйн нэгжүүд;
  • Бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид; машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах боломжтой.

Зээлдэгч хэдэн хувийн хүү төлөх вэ?

Зээлийн хүү нь санхүүжилт авах үед мөрдөгдөж буй Монголбанкны репо арилжааны хүү дээр 4 нэгж хувийг нэмснээс ихгүй бөгөөд тогтмол байна. Жишээлбэл 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Монголбанкны репо арилжааны хүү жилийн 6.5% байгаа бөгөөд зээлдэгч 10.5%-иас ихгүй хүүтэйгээр зээл авна.

Ямар хугацаатай байх вэ?

Уг санхүүжилтээр банкууд 2 жилээс доошгүй хугацаатай зээлийг шинээр олгох, эсвэл зээл төлөгдөж дуусахад 2 жилээс доошгүй хугацаа үлдсэн зээлийг дахин санхүүжүүлж болно. Дахин санхүүжүүлэх зээлийн хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж дээр дурдсан шаардлагад хугацааг нийцүүлэн сунгасан тохиолдолд шаардлага хангасан зээл гэж үзнэ.

Үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болох уу?

Монголбанкнаас тогтоосон шалгуурын дагуу зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас доошгүй хугацаанд чөлөөлөгдөх эрхтэй байхаар заасан. Хүүгийн төлбөрийг хойшлуулах боломжгүй.

Ковидтой холбоотойгоор зээлийн ангилал буурсан боловч 2020 оны 8 дугаар сараас ангилал сайжирч хэвийн болсон зээлдэгч энэ шалгуурыг хангах уу?

Дээрх тохиолдолд шалгуур хангана гэж үзнэ. Шинээр зээл авах аж ахуйн нэгжийн хувьд уг заалт хамаарахгүй.

Жилийн эцсийн тайлангаар шалгуур хангахгүй байсан боловч жилийн дундуур шалгуур хангасан бол шалгуур хангана гэж үзэх үү?

2 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 2 жилийн эцсийн санхүүгийн тайланд үндэслэж шалгуурыг тооцно. Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойш хугацаанд гаргасан бүх санхүүгийн тайланд эсвэл эхлэлтийн балансд үндэслэн шалгуурыг тооцно.
Иргэний хувьд дээрхтэй ижил хугацааны санхүүгийн мэдээллийг тусгасан банкны дотоод тайлан болон бусад баримтад үндэслэн шалгуурыг тооцно.

Өөр шалгуурыг банкуудаас нэмэлтээр тавьж байгаа юу?

Монголбанкнаас тавьсан шалгуур үзүүлэлт нь зээлдэгчийг тодорхойлох голлох үзүүлэлт боловч тухайн зээлдэгчийн эрсдэлийн түвшнээс шалтгаалан банк нь нэмэлт шаардлага тавьж болно.

 Санхүүгийн үзүүлэлтийг заавал татварын тайлангаар тооцох шаардлагатай юу?

Татварын тайлан болон санхүүгийн тайланд үндэслэнэ. Банкны дотоод судалгаагаар санхүүгийн харьцааг тооцож болно.

Репо санхүүжилтийн зээлд хамрагдсан харилцагч, 3 хувийн зээлрүү хөрвүүлэх эсвэл шинээр 3 хувийн зээл авах хүсэлт гаргах боломжтой юу?

Монголбанкнаас олгож буй репо санхүүжилтэд хамрагдсан зээлдэгч уг зээлийг ажлын байрыг дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээлд хөрвүүлэх боломжгүй.

Зээлийн батлан даалтын санд хамрагдсан зээлийг дахин санхүүжүүлэх, эсвэл шинэ зээлийг хамруулах боломжтой юу?

Аль ч тохиолдолд боломжтой.

 

 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ