03 сарын 19, Мягмар

Шатахууны үнэ нэг сард 600 төгрөгөөр нэмэгдлээ

Үнэ ханш
2 жилийн өмнө

"ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын ЗГ АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна" гэсэн мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газраас өгөөд байсан юм.

 Албаны байгууллагаас энэ мэдээллийг  хийснээс ганцхан хоногийн дараа АИ-92 шатахууны үнэ дахин нэмэгдлээ. Энэ сарын 2-ний өдөр шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэн 1750 болоод байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө дахин 300 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 литр тутамдаа 2050 төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ. Өмнө шатахууны үнэ нэг сард их хэмжээгээр удаа дараа нэмэгдэж байсан тохиолдол байхгүй.

Мөн шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байгаа талаар төрийн байгууллагаас мэдээлэлж, түүний дараа импортлогчид үнээ нэмж байсан  тохиолдол ч гарч байгаагүй.

Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаярын өгсөн мэдээлэлд ОХУ, БНХАУ-д өргөн хэрэглээний шатахуун 1900-2000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байгааг онцолсон. Мөн тэрээр 8 дугаар сард импортолсон шатахууны үнэ нэмэгдсэн учир зах зээлд борлуулах өртөг 2000 төгрөг орчин байгааг ч мөн энэ үеэр дурдсан юм. 

 

 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ