04 сарын 27, Бямба

“Сибирийн хүч” хоолойгоор Хятад руу нийлүүлж буй хийн хэмжээ нэмэгдсээр байна

Дэлхийн ЭЗ
1 жилийн өмнө
“Сибирийн хүч” хоолойгоор Хятад руу нийлүүлж буй хийн хэмжээ нэмэгдсээр байна
МОСКВА. /RT/. “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор Хятад руу нийлүүлж буй Оросын байгалийн хийн хэмжээ нэмэгдсээр байгаа тухай "Газпром" компани мэдээлжээ.
“Газпром болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хооронд байгуулсан хоёр талын урт хугацааны гэрээний дагуу “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан Хятад руу экспортолж буй хийн хэмжээ нэмэгдэж байна. 2022 оны эхний дөрвөн сарын нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 орчим хувиар нэмэгдсэн" гэж тус компанийн "Telegram" сувагт гарсан мэдээлэлд дурдсан байна.
 
“Сибирийн хүч” бол “Газпром”, CNPC-ын хамтарсан төсөл юм. Хийн дамжуулах уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлжээ. Энэхүү 3000 км урт дамжуулах хоолойгоор Оросын байгалийн хийг БНХАУ-д 2019 оны сүүлчээр нийлүүлж эхэлсэн бөгөөд 2020 онд 4.1 тэрбум шоо метр хий нийлүүлжээ. 2025 он гэхэд төслийн жилийн хүчин чадал 38 тэрбум шоо метрт хүрэх хүртэл нийлүүлэлтийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар сард гарын үсэг зурсан шинэ гэрээг харгалзан үзвэл "Алс Дорнод"-ын чиглэлээр Хятад руу нийлүүлэх нийт хүчин чадал жилд 48 тэрбум шоо метр болж магадгүй байна.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ