04 сарын 27, Бямба

Ц.Билэгтсайхан: Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 нэг хүнд, BQ.1.2 таван хүнд тодорхойлогдсон

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Ц.Билэгтсайхан: Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 нэг хүнд, BQ.1.2 таван хүнд тодорхойлогдсон

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Япон, БНСУ-д коронавирусийн халдварын тоо ихсэж байна.

Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв.

Ковид-ын халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. 

10 дугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон.

Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн. Тэрбээр ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Одоо зочид буудалд тусгаарлагдсан.

Харин BQ.1 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэнээс илэрсэн. Дундаж нас 58.2. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн. Эдгээр иргэдийн 10 дугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.

Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. Эдгээр таван хүний хоёр нь эмнэлэгт байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна.

BF.7 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн.

BQ.1.2 хувилбар нь Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

Омикроны шинэ хувилбарууд тодорхойлогдож, томуугийн нөхцөл байдал амаргүй байна. Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг. Халдварлах зам нь нэг тул авах хариу арга хэмээ ижил гэсэн үг.

Иймд иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна.

Томуу, томуу төст өвчин болон Ковидын шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах" хэмээн зөвлөлөө.

Улаан бүсэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эмнэлгийн тусламжийг үзүүлж буйг тэрбээр тодотгов.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ